Нийт нутгаар дулаарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2020-04-01 09:36:36

Ховд/МОНЦАМЭ/. Энэ оны гуравдугаар сарын 30-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 06-ны өдөр хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг аймгийн УЦУОШТ-өөс танилцуулав.

Дөрөвдүгээр сарын 04-нд уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно.

Салхи гуравдугаар сарын 31-ний өдөр болон дөрөвдүгээр сарын 03, 04-нд зарим газраар 8-10м/с, Алтайн салбар уулсаар 12-14м/с хүрч ширүүснэ. Бусад хугацаанд 3-8м/с байна.

Агаарын температурын хувьд Алтайн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн байна. Харин өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Мөн бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байх төлөвтэй.

Дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс нийт нутгаар дулаарна гэж Ховд аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ. 

関連ニュース