“Мерси кор” байгууллага аймгийн Онцгой комисст ариутгал, хамгааллын хэрэгсэл хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2020-04-24 12:48:12

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. “Мерси кор” Олон улсын байгууллага аймгийн Онцгой комисст ариутгал, халдвар хамгааллын хувцас, хэрэглэл хандивлав.

Хандивыг тус байгууллагын аймаг хариуцсан зохицуулагч Х.Жумагүл Онцгой комиссын орлогч дарга Б.Анхбаярт өнөөдөр гардуулан өглөө.

COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд дэмжлэг болгож Онцгой комисст 5,1 сая төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг амны хаалт, 30 ширхэг нэг удаагийн хамгаалалтын хувцас, 2 хайрцаг бээлий, 10 ширхэг зайнаас халуун хэмжигч, 3 ширхэг автомакс /20 л/ хандивлаж байна. Мөн Мал эмнэлгийн газарт 1,4 сая төгрөгийн  шатахууны талон, 2 ширхэг шүршигч автомакс хүлээлгэн өгч байгаагаа тэрээр хэллээ.

関連ニュース