БАЯН-ӨЛГИЙ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
sh.aidos@montsame.gov.mn
2025-06-12 14:34:33

Өлгий, 2025 оны зургаадугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдтай Баян-Өлгий аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Энэ хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын баг тус аймгийн Онцгой комисс, 54 байгууллага, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 727 бие бүрэлдэхүүн, 58 нэгж техникийн бэлэн байдал, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг үзлэг шалгалтын цуглар дохиогоор шалгалаа.

 

Ажлын багийн бүрэлдэхүүн аймгийн 10 сум, 1 тосгонд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулах бөгөөд аймаг, сум бүрийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, бүх шатны байгууллагын бэлтгэл бэлэн байдлыг хангуулж, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулан болзошгүй гамшгийн хор уршгийг хохирол багатай даван туулах чадавхыг нэмэгдүүлэх юм.

関連ニュース