“ESPN” БНСУ-ын бейсболын тоглолтуудыг шууд дамжуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2020-05-05 12:00:58

СӨҮЛ. /Yonhap/. АНУ-ын “ESPN” спортын суваг БНСУ-ын бейсболын тоглолтуудыг мягмар гаргаас эхлэн шууд дамжуулна гэж Солонгосын Бейсболын холбоо даваа гарагт мэдээлжээ. Бейсболын улирлын тоглолтууд өнөөдөр эхлэх юм.  


Бейсболын холбооны мэдээлснээр, “ESPN” бейсболын тоглолтуудыг үзүүлэх эрхтэй БНСУ-ын “Eclat” компанитай гэрээ байгуулжээ. “ESPN” өдөрт нэг тоглолтыг шууд дамжуулах ажээ.


Эхний тоглолт Солонгосын цагаар өнөөдрийн 14 цагт эхлэх бөгөөд “Samsung Lions”, “NC Dinos” багууд хүчээ сорино. “ESPN”, “Eclat” компанийн байгуулсан гэрээний өртөг, үйлчлэх хугацаа нь одоогийн байдлаар тодорхойгүй байна. 

関連ニュース