Хятад-Монголын спортын нөхөрсөг арга хэмжээ Эрээн хотод болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМХӨХ-ХОТ. /IANS/. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Эрээн хотод бямба гарагт болсон спортын нөхөрсөг арга хэмжээнд Хятад, Монголын 1000 гаруй иргэн оролцлоо.
БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Замын Үүд хотын спортын хорхойтнууд заалны хөл бөмбөг, сагсан бөмбөг, гар бөмбөг, бадминтон, теннис, ширээний теннис болон бусад спортын төрлөөр өрсөлдөж, хурд хүчээ сорилоо гэж Синхуа агентлаг мэдээлсэн байна.
Уг арга хэмжээг хоёр улсын иргэд хоорондын соёл, харилцааны хамтын ажиллагааг дэмжих зорилгоор анх 2014 онд зохион байгуулж эхэлжээ.
Эрээн хот нь БНХАУ болон Монгол хоорондын эдийн засаг, худалдаа, соёлын хамтын ажиллагааны төв билээ.
Д.Нямтулга