Аж ахуйн нэгжүүдэд давхардсан шалгалт хийхийг хориглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2020-06-11 13:14:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгжүүдэд давхардсан шалгалт хийхгүй байхыг УОК-оос төрийн байгууллагуудад үүрэг болгожээ.


УОК-ын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, “COVID-19”-өөс сэргийлэхээр хил хаасны улмаас энэ оны хоёрдугаар хагасаас Монгол Улсын эдийн засаг хүндрэх магадлалтай гэдгийг олон хүн хэлж байгаа. Тиймээс бид бизнес эрхлэгчдээ дэмжих нь чухал. Өнөөдрийн байдлаар л гэхэд зарим аж ахуйн нэгжид төрийн 3 байгууллагаас давхар шалгалт очсон байна. Эдийн засаг хүндрэхээс сэргийлэх үүднээс бид бизнес эрхлэгчдээ дэмжиж, хүнд сурталгүй, ажлыг саатуулахгүй байх хэрэгтэй. Тиймээс Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхээр хийж буй шалгалт л биш бол аж ахуйн нэгжүүдэд давхардсан шалгалт хийхийг хориглож байна” гэлээ.

関連ニュース