Хөшөөт төсөл 5,1 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс  80 хувийг төлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-10 14:33:36

Ховд аймаг дахь гадаадын анхны томоохон хөрөнгө оруулалттай гэгдэх МоЭнКо ХХК нь Хөшөөтийн уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмших болсон 2007 оноос хойш улсын хил хүртэлх 311 км хүнд даацын автозам, жилд 2 сая тн нүүрс хуурай аргаар баяжуулах үйлдвэр, 4 мегаваттын дизель станц зэрэг байгууламж, хайгуулын болон ашиглалтын ажилд 500 сая гаруй ам.долларыг зарцуулаад байгаа аж.

Нүүрсний экспорт 2014 онд эхэлснээр Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа орон нутгийн хүрээнээс хальж олон улсын чанартай болсон.

Ховд аймгийн эдийн засагт уул уурхай гэсэн шинэ салбар үүссэн. Дотоодын нийт бүтээгдхүүний 20 орчим хувийг бүрдүүлэн улс орны хөгжлийн хөдөлгүүр болж буй энэ салбарт ийнхүү хувь нэмрээ оруулах болоод байна.

Хөшөөт төслөөс 2015 онд төсөвт оруулсан 5,1 тэрбум төгрөгийн татвар, төлбөрийн 80 орчим хувь нь төвлөрсөн төсөвт төлөгдсөн байдаг

Одоо Монгол, Казахстан, БНХАУ, ОХУ-ын хамтран Их Алтайн бүс нутгийн интеграцийг хөгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж, Хөшөөтийн зам тээвэр, гааль-худалдааны дэд бүтэц нь энэ чиглэлд хийгдэх эхний алхмуудын нэг гэж эдийн засагчид үзэж байна.

Ховд аймаг А.Бямбасүрэн

 

関連ニュース