Хаданд авиралтын дэлхийн аварга нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2020-06-17 16:13:52

ПАРИС. /Paris Match/. Францын уулчин охин Люси Дуади Альпийн нуруунд авиралт хийх үеэрээ хаднаас унаж амиа алджээ.  


Энэ харамсалтай хэрэг Францын Кроль хотод болжээ. Тэрбээр авиралтад зориулагдсан хэсгүүдийн хооронд шилжилт хийж байхдаа хальтирч, 150 метрийн өндрөөс унажээ.


Арван зургаахан настай байсан Дуади 2019 онд хүнд авиралтын өсвөрийн дэлхийн аваргын тэмцээнд алтан медаль хүртэж байжээ. Хожим нь тэрбээр хаданд авиралтын насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээнд 6 дугаарт орж байсан аж. 

関連ニュース