Дилма Руссеффийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБРАЗИЛИА. /NHK/. Бразилын Ерөнхийлөгч Дилма Руссеффийн бүрэн эрхийг албан ёсоор түдгэлзүүллээ. Тэрбээр буруугүй гэдгээ нотлон харуулахын тулд шүүхийн хурлын үеэр энэ шийдвэрийг няцаан шийдвэртэй тэмцэхээ мэдэгдсэн байна.
Өчигдөр Бразил улсын парламент болох Сенатын танхим Дилма Руссеффийг итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулж, түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлэхийг олонхын саналаар дэмжжээ.
Бразилын парламент Дилма Руссеффийг төсвийн мөнгийг зориулалт бусаар ашигласан хэмээн буруутгаж, түүнийг огцруулах асуудлыг өнгөрсөн 12 дугаар сараас хойш хэлэлцсээр байгаа юм.
1992 оноос хойш Ерөнхийлөгчийг огцруулах тухай асуудал Бразилд үүсч байгаагүй ажээ.
Дилма Руссефф Бразилиа хотод цугласан сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө "би буруу зүйл хийсэн байж болно, гэхдээ гэмт хэрэг үйлдээгүй. Намайг албан тушаалаас түдгэлзүүлж байгааг би төрийн эргэлт гэж үзэж байна" хэмээн мэдэгджээ.
Д.Нямтулга