Ариун нэрийг бузар бүлгийнхэн зээлдсэн гэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ«Исламын алан хядагчид» гэсэн нэр томьёо Монголын казахуудын дургүйцлийг төрүүлж байгаа тухай Баян-Өлгийн «Абубакир-Сыдых» мешидийн тэргүүн имаам С.Саулетхан мэдэгдэл хийлээ.
-Ислаам гэдэг нь эртнээс уламжлагдсаар ирсэн үндсэн дөрвөн шашны нэг. Ислаам шашинтнуудыг мусульмаан гэж нэрлэдэг бөгөөд дэлхийн нийт хүн амын гуравны нэг орчим хувийг хамаардаг. Гэтэл хүн төрөлхтөн, энх тайвны эсрэг алан хядах явуулж байгаа зэрлэг бүлгэмийнхэн өөрсдийгөө «Ислаам улс» хэмээн нэрлэсэн нь жинхэнэ ислаам шашинтай мусульмаанчуудын уур хилэнг хүргэж байна. «Ислаам» нэртэй уг бүлэглэлийнхэн ислаамын ариун судар «Курааны» эсрэг үйл ажиллагаа явуулж байна. Ариун судар «Кураанд» зүй бусаар хүн амьтны амийг хөнөөхийг хамгийн том нүгэл гэж үздэг. Иймд тэдгээр этгээд өөрсдийгөө тийн нэрлэдэг ч бусад нь «Ислаамын эсрэг, хүн төрөлхтний дайсан бүлэглэл» хэмээн нэрлэвэл зохино. Шашны янз бүрийн сөрөг урсгалуудыг бид жигшиж цээрлэх ёстой гэж тэр ярилаа.
Ш.Айзаря