Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 39 төрлийн бүтээн байгуулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-18 09:28:18

Орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр тус аймагт энэ онд таван тэрбум төгрөгийн 39 төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болж байна.

Аймгийн худалдан авах хэлтсийн дарга Х.Саулеш энэ талаар ярихдаа,-Тендер зарлан шалгаруулаад сүүлчийн шатанд хүрч, зарим нь ажлаа эхэлчихээд байна. Үнэлгээ хийгдсэний дараа ажлын даалгавар ирнэ. Тэгээд санхүүжүүлэн ажлыг хэрэгжүүлж эхэлнэ. Асрамжийн газрын байр, Дэлүүн сумын бүрэн дунд сургуулийн хичээлийн байр, төв талбайн тохижилт, Сагсайн гүүрний засвар, 51 багийн эмчийг унаатай болгох зэрэг олон түмэн хүсэн хүлээгээд байгаа ажлуудыг хэрэгжүүлнэ. Сүүлийн гурван жилд аймгийн төвд 30 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ихээхэн ажил хийгдлээ. Зарим дутагдал бий. Дутагдлыг арилгахын тул зураг төсөл хийгдсэний дараа хийх ажлын төлөвлөгөө гаргах, дээр доороос хяналтыг чангатгах хэрэгтэй байна гэв. Гэхдээ гурван жилийн өмнө эхэлсэн төв талбайн тохижилтын талаар иргэд шүүмжлээд байна. 920 сая төгрөгийн хөрөнгөөр янзалчихна гэсэн уг талбайд дахиад 237 сая төгрөг нэмж зарцуулахаар болсоны дээр тус аймаг дахь тендерийн будилааны тухай «Өглөөний сонины» дөрөвдүгээр сарын 27-ны дугаарт гарсан нийтлэл тендер энэ аймагт хэдэн дарга нарын хувийн асуудал мэт болсоныг харуулж байна.                                        

Ш.Айзаря

 

 

 

 

関連ニュース