Н.Модигийн цахим хуудасны “Twitter” хаяг халдлагад өртжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БАНГАЛОР. /Reuters/.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра
Модигийн хувийн цахим хуудасны “Twitter” хаяг цахим халдлагад өртөж, дагагчдаасаа криптовалют хандивлахыг хүссэн
гэдгийг “Twitter” компани өнөөдөр
албан ёсоор мэдээлжээ.
Өнгөрсөн долоодугаар
сард олны танил хэд хэдэн эрхмийн “Twitter” хаяг мөн ийм халдлагад өртсөн юм. “Манай компани
Н.Модигийн цахим хуудасны хаягтай холбоотой үйлдлийг илрүүлж, шаардлагатай арга
хэмжээнүүдийг авсан” гэж “Twitter” мэдээлсэн байна.
“Бид нөхцөл
байдлыг идэвхтэй шалгаж байна. Одоогийн байдлаар өөр хаяг халдлагад өртсөн
талаар мэдээлэл байхгүй байна” гэж “Twitter” компанийн хэвлэлийн төлөөлөгчийн цахим мэдэгдэлд
тэмдэглэжээ.
Н.Модигийн ажлын
алба уг явдлын талаар одоогоор ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. "Ерөнхий
сайдын Үндэсний тусламжийн санд криптовалют хандивлахыг хүссэн" жиргээ
нийтлэгдсэн хаяг 2.5 сая гаруй дагагчтай ажээ. Харин Н.Модигийн 61 сая гаруй
дагагчтай албан ёсны хаяг ийм халдлагад өртөөгүй байна.
Хакерууд өнгөрсөн
долоодугаар сард “Twitter”-ийн
дотоод системд нэвтэрч, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Жо Байден, Ерөнхийлөгч
асан Барак Обама, тэрбумтан Илон Макс тэргүүтэй нэр нөлөө бүхий хүмүүсийн хаягт
дижитал валют шилжүүлэхийг хүссэн нийтлэл бичсэн юм.