“Өрөг угсрагч” тэмцээнд “Мөнххутаг” ХХК-ийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2020-10-08 21:10:49
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймагт барилгын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн хүрээнд явуулсан “Өрөг угсрагч” тэмцээний шилдгээр Л.Дарамбазар захиралтай “Мөнххутаг” ХХК шалгарчээ.
Удаах байруудад Б.Батмөнх захиралтай “БСМГ” ХХК, гутгаар байрт Ч.Булгантамир захиралтай “Их даян бүүвэй” ХХК, тусгай байрт Г.Нямхатан захиралтай Хэнтий аймгийн Политехникийн коллежийн баг тус тус шалгарсан байна.
Хэнтий аймгийн Засаг даргын нэрэмжит Барилгын мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Мөн 60 жилийн ойн хүрээнд барилгын салбарт нэвтрүүлж байгаа шинэ технологийг танилцууллаа. Тухайлбал дээврийн ус тусгаарлах ЭПДМ мембран бүтээгдэхүүн, дулааны эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглээгээ хэмнэх тогтолцоо ба хэмжүүржүүлэлт буюу одоо аймгийн хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байгаа цахилгаан тоолуурыг нэвтрүүлэх “Ультра соник”, био ОО-ын технологийг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад танилцуулах үйл ажиллагаа болов.
関連ニュース