Архангайн хүн амын 63,5 хувь нь хөдөлмөрийн насныхан байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-05-22 09:08:20

“Аливаа улс орны хөгжлийг тодорхойлогч  хүчин зүйл нь нийгмийн хөгжил тэр дундаа хүний хөгжил байдаг. Манай аймгийн хувьд 2015 оны жилийн эцсийн байдлаар 92266 хүн ам, 26782 өрх тоолуулж хүн амын тоо өссөн байна”-гэж Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ зон олондоо хандаж хэллээ.

Архангай аймгийн нийт хүн ам 92,2 мянга, үүнээс хөдөлмөрийн насны хүн 58,7 мянга, эдийн засгийн идэвхитэй хүн ам  41,2 мянга, ажиллагсад 39,8 мянган хүн байна. Нийт хүн амын 63,5 хувийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлж байна.

Улсын болон орон нутгийн төсөв, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх сан, сум хөгжүүлэх сан, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшил, иргэний үйл ажиллагааг иргэдийн хөдөлмөр эрхэлтийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлтэй уялдуулан ажилласны үр дүнд 2013-2015 онд 5093 ажлын байр шинээр бий болгосны дотор 4232 нь тогтмол ажлын байр байна.

Нийгмийн хөгжлийн хэлтсийн харъяа агентлагууд болох эрүүл мэндийн газар, боловсрол соёлын газар, хөдөлмөрийн хэлтэс зэрэг байгууллагууд улсын хэмжээнд ажлаараа тэргүүлсэн амжилт үзүүлжээ.

                                                                                                        Архангай аймаг.Л.Булган

 

関連ニュース