Дүрвэгсдийн тоо 60 саяд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМГРОЗНЫЙ./TASS/. Дэлхийн хэмжээнд дүрвэгсдийн тоо 2015 онд 60 саяд хүрсэн нь дээд үзүүлэлт боллоо гэж ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Николай Патрушев лхагва гарагт аюулгүй байдлын албаны өндөр албан тушаалтнууд оролцсон олон улсын бага хурлын дараа сэтгүүлчдэд мэдэгджээ.
“2015 онд гадаадад дүрвэгсэд болон улс орныхоо дотоодод дүрвэж буй хүмүүсийн тоо 60 саяас давсан нь анх удаагаа Дэлхийн II дайны үеийн дүрвэгсдийн тооноос давсан тохиолдол болж байна” хэмээн Патрушев хэлээд "эдгээр хүмүүст бид тусламж дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэж онцлон дурджээ.
Тэрбээр мөн цааш нь хэлэхдээ “гэмт хэргийн бүлэглэлүүд хууль бус цагаачлалын сүлжээг бий болгож, гадаадын иргэдийг хөдөлмөр эрхлүүлэхийн тулд хар зах ажиллуулж, мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулан худалдаалах зэрэг зохион байгуулалттай ажиллагааг явуулсаар байна” гэжээ.
Х.Сарнай