7-гийн бүлэг: Шаардлагатай бол ОХУ-д авсан хоригийг чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-05-27 16:00:13

ИСЕ-ШИМА. /TASS/. Шаардлагатай бол Өрнөдийн орнуудын ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг чангатгана гэж 7-гийн бүлгийн Дээд хэмжээний уулзалтаас гаргасан Тунхаглалд дурджээ.

Үүнээс гадна 7-гийн бүлгийн орнуудын удирдагчид ОХУ-д авсан хориг арга хэмжээг Минскийг гэрээтэй холбон үзэж, хориг арга хэмжээг цуцлах эсэх нь тус гэрээний хэрэгжилтээс хамаарна гэж мэдэгдлээ.

Үүний сацуу тэд ОХУ-тай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Д.Нямтулга

 

 

関連ニュース