БНХАУ-ын ӨМӨЗО-оос хандив ирүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-12-09 17:47:26

Сүхбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын ӨМӨЗО-оос Сүхбаатар аймагт коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг дэмжих зорилгоор  эмнэлгийн иж бүрэн хамгаалах хувцас 1500 ширхэг, амны хаалт 110 мянган ширхэгийг хандивлажээ.

Уг хандивыг Замын-Үүдэд суугаа Ерөнхий консулын газраар дамжуулан ирүүлжээ. Ингэхдээ хил залгаа орших хоёр аймгийн олон жилийн нөхөрсөг харилцаа, цаашлаад Монгол Улсаас БНХАУ-д илгээсэн 30 мянган хонины хандивын хариуд илгээж буйгаа талархлын зурвастаа дурьджээ. 


関連ニュース