Их Британиас ирж буй бүх хүнийг заавал шинжилгээнд хамруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-12-25 14:38:34

НЬЮ-ЙОРК. /The Washington Post/. Их Британид коронавирусний шинэ хувилбар тархсантай холбогдуулан тус улсаас АНУ-ыг зорин ирж буй бүх хүнийг коронавирусний шинжилгээнд заавал хамруулна хэмээн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгджээ.


“Шинэ дүрэм журам нь Их Британиас АНУ-ыг зорин ирж буй бүх хүн тэр дундаа Америкийн иргэдэд хамааралтай. Нислэгт багтахын тулд дор хаяж гурван хоногийн өмнө коронавирусний шинжилгээ өгч, хариугаа үзүүлэх ёстой. PCR болон эсрэг биетийн шинжилгээний хариуг хүлээн авч байна” хэмээн тус төвийн мэдэгдэлд дурджээ.


Шинжилгээнд хамрагдах шаардлагыг чангатгаснаар иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг илүү сайн хангах юм хэмээн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдэхийн сацуу шинэ төрлийн вирус нь өмнөх хувьссан вирусний төрлүүдээс халдварлах чадвараар 70 хувь илүү байж болзошгүйг анхааруулжээ. 

関連ニュース