Их Британид эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо 40 хувиар нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-06 10:21:36

ЛОНДОН. /TASS/. Их Британид коронавирусний шинэ хувилбараар халдварласны улмаас эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо цар тахлын эхний давлагаа дэгдэх үед оргил цэгтээ хүрсэн үеийн үзүүлэлтээс 40 хувиар илүү байна.


Энэ тухай Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.


“Одоогоор эмнэлэгт хүргэгдсэн хүний тоо өнгөрсөн хавар цар тахлын эхний давлагаа дэгдэх үеийн үзүүлэлтээс 40 хувиар илүү байна. Халдвар авсан хүний тоо өссөөр байгаатай холбогдуулан бид хязгаарлалтаа чангатгасан. Их Британид одоогоор 1 сая орчим хүн коронавирусний тээгч бөгөөд энэ нь нийт хүн амын 2 орчим хувь нь юм” хэмээн тэрбээр хэлжээ.  


Хязгаарлалтыг хэзээ сулруулах талаар Б.Жонсоноос асуухад, хоёрдугаар сарын эхний хагасаас хэтрэхгүй гэжээ. Хүн амыг вакцинжуулах хөтөлбөрийг хурдасгасантай холбоотойгоор халдварт өвчний нөхцөл байдал ерөнхийдөө дээрдэж магадгүйг тэрбээр мөн цохон тэмдэглэв.


Их Британид одоогоор 1.3 сая гаруй хүн вакцины эхний тунг хийлгэжээ.

 

関連ニュース