Австрали энэ онд хилээ бүрэн нээх төлөвгүй байна гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
КАНБЕРРА. /BBC/.
Австрали улс 2021 онд урьдчилан төлөвлөсний дагуу хүн
амынхаа дийлэнхийг вакцинжуулсан ч хилээ бүрэн нээх төлөвгүй байна гэж тус
улсын Засгийн газрын эрүүл мэндийн зөвлөх Брендан Мерфи өнөөдөр мэдээлжээ.
Австралиас ирэх,
очих нислэгийг энэ оны долоодугаар сараас сэргээж магадгүй гэж агаарын тээврийн
компаниуд найдаж байсан юм. Б.Мерфи бусад оронд коронавирусний халдвар
хурдацтай тархаж буй талаарх асуултад хариулсныхаа дараа дээрх таамаглалыг дэвшүүлсэн
байна.
“Миний бодлоор энэ
оныг дуустал хязгаарлалтуудыг тогтоох шаардлагатай байж магадгүй юм” гэж тэрбээр “ABC” сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Австралийн
хувьд иргэд, байнгын оршин суугчид болон бусад онцын шаардлагатай хүмүүсийг
өөрсдийнхөө зардлаар 14 хоног зочид буудалд тусгаарлагдах тохиолдолд хилээр
нэвтрүүлж байгаа юм.
Энэ сарын эхээр Австралийн
“Qantas” агаарын тээврийн
компани олон улсын нислэгийг 2021 оны долоодугаар сараас сэргээх төлөвтэй
байгаа талаар мэдээлээд, тийзийн захиалгаа нээгээд байжээ. Гэсэн хэдий ч хилийг
нээх эсэх нь Засгийн газрын шийдвэрээс хамаарна гэдгийг мэдэгдэлдээ дурджээ.