Гэрийн ажиглалтад байгаа бүх иргэнийг шинжилгээнд хамруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-28 15:00:18

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Онцгой комиссын Шуурхай штабын наймдугаар хурлаар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад байгаа бүх иргэнийг түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд хамруулах шийдвэрийг гаргажээ. Уг ажлыг энэ сарын 28, 29-ний өдрүүдэд хийхээр төлөвлөөд байгаа аж.

Одоогоор тус аймгийн 13 сумын хэмжээнд нийт 780 иргэн гэрийн ажиглалтад байна. Сүүлд буюу 01 дүгээр сарын 26-ны орой Сүхбаатар аймагт Улаанбаатар хотоос 260 ирсэн бөгөөд тэдний 100 нь аймгийн төвийн, үлдсэн 160 нь бусад сумын иргэд байгаа юм.

Гэрийн ажиглалтад байгаа иргэд гэрээсээ гарахгүй байх, гэртээ хүн урихаас татгалзах, өөрийгөө гэр бүлийнхнээсээ тусгаарлах, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй бусад зөвлөмжийг дагаж мөрдөхийг тогтмол анхаарулж байна.

 

関連ニュース