ДЭМБ, БНХАУ-ын Эрүүл мэндийн улсын хорооны тэргүүнүүд утсаар ярьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЭЭЖИН.
/TASS/. БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн асуудал хариуцсан
улсын хорооны тэргүүн Ма Сяовэй, ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус нар утсаар
ярих үеэрээ коронавирусний гарал үүслийн асуудлыг хэлэлцжээ.
Талууд вирусний гарал
үүсэлтэй холбоотой асуудлаар өрнүүлэх шинжлэх ухааны хамтын ажиллагаагаа
урагшлуулах талаар санал бодлоо солилцлоо.
“Бид ДЭМБ-тай хамтран ажиллаж, бодитой, бүх талыг хамарсан цогц
шалгалт явуулахад нь туслахад бэлэн байна. Хятадын эрх баригчид олон улсын
байгууллагатай яриа хэлэлцээ хийхийг үр дүнтэй гэж үзэж байгаа бөгөөд цаашид идэвхтэй харилцаа холбоотой ажиллахад бэлэн байна” хэмээн Ма Сяовэй мэдэгдсэн байна.
Коронавирусний гарал
үүслийн шалтгааныг судлахаар Ухань хотод ирсэн ДЭМБ-ын шинжээчдийн хоёр долоо
хоногийн тусгаарлалт өнөөдөр дуусжээ. Шинжээчид зочид буудлаас явж, үүрэгт
ажилдаа оржээ.