Түвшинширээ суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол үгүйсгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-29 11:01:20

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Түвшинширээ суманд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлуудын PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Тодруулбал сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн оюутны ойрын хавьтал гурван хүнийг давхар шинжилгээнд хамруулжээ. 

Тус оюутнууд нь 01 дүгээр сарын 26-ны татан авалтаар Сүхбаатар аймагт ирж, улмаар Түвшинширээ суманд очсон байжээ. Одоогоор бүгд гэрийн ажиглалтад байгаа бөгөөд сумын төв доторх хөл хориог сулруулж эхэлсэн ч замын хяналтын постыг татан буулгаагүй хэвээр байгаа юм байна. 

関連ニュース