Явуулын 21 лаборатори тандалтын шинжилгээг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-01-29 16:20:45

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад байгаа иргэдийг тандалтын шинжилгээнд хамруулах ажил хийж байна. Сум бүрт нэг, Баруун-Урт суманд багийн тоогоор гээд нийт 21 явуулын лаборатори ажиллаж байна.

675 иргэнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөснөөс одоогоор 441 иргэн хамрагдаад байна. Анх эцэг эхчүүдтэйгээ хамт шинжилгээнд хамрагдаад ирсэн 12 хүртэлх насны 85 хүүхдийг дахин шинжилгээнд хамруулахгүй. Түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан тохиолдлуудыг бүсийн оношилгооны төв рүү илгээхэд одоогоор бүгд сөрөг гараад байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.  


関連ニュース