"Ханан" фитнес клуб болон багш О.Энхбаяр 2020 оны шилдгээр шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-01 09:39:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монголын бодибилдинг, фитнесийн нэгдсэн холбооны 2020 оны шилдэг клубээр Сүхбаатар аймгийн "Ханан" фитнес клуб, шилдэг дасгалжуулагчаар тус клубийн багш дасгалжуулагч О.Энхбаяр нар шалгарч, өнөөдөр шагналаа гардан авлаа. 

Тус клуб нь 2012 оноос хойш орон нутагт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд хот, улс, тив дэлхийн хэжмээний олон төрлийн тэмцээн уралдаанд тамирчид нь амжилттай оролцсоор ирсэн юм. Харин багш дасгалжуулагч О.Энхбаяр нь энэ төрлөөр мэргэшсэн мэргэжлийн багш бөгөөд хүүхэд залуусын бие бялдрыг хөгжүүлэхийн зэрэгцээ орон нутагтаа энэхүү спортыг хөгжүүлэх үйлсэд хамгийн том хувь нэмрийг оруулж яваа нэгэн.

Олон олон залуусыг бодибилдинг, фитнесийн спортод хөтлөн оруулсан, амжилтынх нь гарааг эхлүүлсэн "Ханан" фитнес клуб, тус клубийн багш дасгалжуулагч О.Энхбаяр ийнхүү улсын хэмжээнд шилдэг гэдгээ баталлаа. 


関連ニュース