Архи худалдахыг хориглосон шийдвэрийг дахин сунгалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-01 12:22:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын гуравдугаар  хуралдаан өнөөдөр боллоо. Тус хурлаар спиртийн өндөр агууламжтай буюу 18-аас дээш градусын архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон шийдвэрийг дахин 14 хоногоор сунгалаа.

Учир нь архийг гар дээрээс болон шаглан худалдах, тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүд хориглосон цагаар худалдан борлуулах явдал цөөнгүй гарч байгааг онцоллоо. 2021 он гарсаар энэ төрлийн таван зөрчил аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.  

Мөн хуралдаанаар аймгийн Онцгой комиссг долоо хоногт тогтмол хоёр удаа хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гарган, шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавьж байх чиглэлийг аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбат нийт гишүүдэд өгчээ.  


関連ニュース