Замын хөдөлгөөн хаах талаар ямар нэг үүрэг чиглэл ирээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-01 16:28:23

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 01-ний байдлаар зам хаахтай холбоотой ямар нэг үүрэг чиглэл дээд байгууллагуудаас ирээгүй, тодорхой мэдээлэлгүй байна гэдгийг Замын цагдаагийн тасаг болоод Онцгой байдлын газраас мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл Сүхбаатар аймгийн хэмжээнд сум хоорондын хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. 

Коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэхгүй байх шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Улмаар олны бөөгнөрөл үүсэх, хөл хөдөлгөөн ихсэхээс сэргийлж баярын өдрүүдэд хатуу хөл хорио тогтоох тухай ч яригдаж байгаа. тиймээс яг энэ асуудал одоогоор олны анхаарлыг хамгийн ихээр татсан сэдэв болоод буй. Тодруулбал, замын хөдөлгөөнийг хэзээ хаах, хэдий хугацаанд үргэлжлэх гээд асуултууд иргэдийн дунд хөвөрч басхүү хүлээлт үүсгэсээр байна. 


関連ニュース