Гэрийн ажиглалтад байгаа иргэдийн 73 хувь нь шинжилгээнд хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээнд гэрийн ажиглалтад байсан иргэдэд коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээг хийхэд бүгд сөрөг гарчээ. 01 дүгээр сарын 26-нд Улаанбаатар хотоос татан авалтаар ирсэн 258, бусад гэрийн ажиглалтад байсан 417 гээд нийт 700 орчим иргэний 73 хувь нь шинжилгээнд хамрагджээ.
Үлдсэн иргэдийг үргэлжлүүлэн шинжилгээнд хамруулж байна.
Шинжилгээг тандалтын 21 цэгээр дамжуулан авч байгаа бөгөөд гэрийн ажиглалтад байгаа 12 хүртэлх насны хүүхдүүдийг тус шинжилгээнд хамруулахгүй байгаа юм.