Хөрсний хуурайшилтаас сэргийлэх ажил өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд цэцгийн мандал, хашлага бүхий нийт 15689.97 метр квадрат талбайг мөсжүүлэх ажил зохион байгуулж байна.
Тодруулбал, Ховд
аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2021 оны А/18 тоот захирамжийн дагуу хөрсийг
хуурайшилтаас сэргийлэх, хамгаалах
ажлыг энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд үе шаттай
хэрэгжүүлнэ.
Үүнд Жаргалант сумын
нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 73
байгууллага оролцох аж. Улмаар байгууллагууд
өөрийн эзэмшлийн 50 метр квадрат талбай болон цэцгийн
мандал, хашлага зэрэг нийт 15689.97 метр квадрат газрыг мөсжүүлнэ гэж
төлөвлөжээ.
Одоогийн байдлаар дөрвөн
байгууллага тус ажлыг зохих журмын дагуу гүйцэтгээд байна. Ийнхүү
цэцгийн
мандал, хашлагыг мөсжүүлснээр хөрсөн дэх чийгийг нэмэгдүүлэх, хуурайшилт,
тоосжилт үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой аж.