16 давхар цамхаг ирэх сард ашиглалтад орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн төвд баригдсан 16 давхар цамхаг ирэх сарын 1-нд ашиглалтад орохоор болжээ. Учир нь хэдхэн хоногийн
өмнө тус барилгыг улсын комисс хүлээн авсан байна.
Тус барилгыг төрийн өмчийн хоёрдугаар байр хэмээн нэрлэж байгаа бөгөөд 4-13 дугаар давхар нь Орон нутгийн өмчийн харьяалалтай байх бөгөөд барилгад орон нутгийн төрийн
байгууллага, төслийн газрууд болон зарим агентлаг, хэлтсүүд байрлах аж.
Харин 0-3, 14-16 хүртэлх давхарт худалдаа,
үйлчилгээний газрууд байрлах юм байна.