Наранбулаг сумын аваргууд шагналаа гардлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Наранбулаг сумаас энэ жил найман өрх "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан байна. Эдгээр малчдын шагналыг аймгийн ИТХ-ын
дарга Ц.Батболд болон тус сумын ИТХ-ын дарга Ө.Идэрмөнх, Засаг дарга
С.Дэлгэрномин нар малчны хотонд нь очиж хүндэтгэл үзүүлэн гардуулжээ. Мөн Наранбулаг сумын ЕБС-ийн биеийн тамирын багш С.Банзрагч “Аймгийн аварга багш”-аар
шалгарсан байна.
Наранбулаг сумын "Аймгийн аварга малчин"-аар шалгарсан өрхүүд:
1. Хужирт багийн малчин М.Чимэдцэрэн,
Г.Алтантуяа
2. Хужирт багийн малчин Ю.Отгонбаяр, О.Оргилмаа
3. Улаан-Үзүүр багийн малчин О.Гантөмөр, Г.Одонтунгалаг
4. Гүнбүрд багийн малчин М.Батбаатар
5. Гүнбүрд багийн малчин Ж.Дашзэвэг, Х.Орших
6. Алдар багийн малчин Б.Батсуурь, Ю.Одсүрэн
7. Улаан-Үзүүр багийн малчин С.Нямжав,
Л.Чимэгсүрэн
8. Хужирт багийн малчин Ч.Дэлгэрбямба, Ж.Отгонжаргал нарын гэр бүл шалгарлаа.