Куба 150 мянган тун вакцин үйлдвэрлэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ХАВАНА. /Telesur/. Куба улс үндэсний үйлдвэрлэлийн “Soberana 02”
коронавирусний вакцинаас 150 мянган тунг үйлдвэрлэжээ.
Куба улс ойрын хугацаанд мөн тооны вакцин үйлдвэрлэхээр
төлөвлөж байна. Гуравдугаар сарын 2-нд эхлэх вакцины эмнэлзүйн гурав дахь үе
шатны туршилтад 42 мянган хүн оролцох аж.
Куба коронавирусний дөрвөн вакцин гарган авчээ. Үүнээс Финли
вакцины хүрээлэн “Soberana 01”, “Soberana 02” хэмээх хоёр вакциныг туршиж
байна.
Кубад коронавирусээр халдварласан 34922 тохиолдол
бүртгэгдэж, халдварын улмаас 249 хүн нас барсан бол халдвар авсан 29674 хүн
эдгэрчээ.