Улаангом сумын Наймдугаар багт хаваржилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-17 17:37:17

Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын ЗДТГ-аас томилогдсон ажлын баг энэ сарын 15-16-ны өдрүүдэд аймгийн төвийн хөдөөгийн баг болох Наймдугаар багт ажиллаад иржээ.

Тус багийн нутаг болох Хөндлөнгийн гол, Тэрмисийн уул чиглэлд хаваржилт хэвийн, мал дөнгөж төллөж эхэлж байгаа аж.

“Энэ жилийн тухайд хаваржилт хэвийн үргэлжилж байна. Төлийн болон том малын хорогдол багатай, сайхан жил болж байна. Улаангом сумын хэмжээнд 101 мянган эх мал төллөх бөгөөд өнөөдрийн байдлаар мал төллөлт 6 хувьтай явж байна” хэмээн Улаангом сумын Засаг дарга Ц.Пүрэвжав мэдээллээ.

関連ニュース