Даамын сургагч багш бэлтгэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл
ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Хүн болох багаасаа-I” арга хэмжээний хүрээнд Насан
туршийн боловсрол, хүүхдийн хөгжлийн төвөөс “Даамын сургагч багш” бэлтгэх
сургалтыг зохион явуулсан байна.
Уг сургалтад Улаангом
сумын 1, 2, 3, 4, 6, 7, 8, 9, 10, 11-р цэцэрлэг болон “Ухаалаг жаалууд”, “Ивээл-3”
цэцэрлэгийн багш нар, мөн Зүүнговь, Түргэн, Сагил сумын цэцэрлэгийн багш нар хамрагджээ.
Сургалтад хамрагдсан бүх багш нарт Насан туршийн боловсрол,
хүүхдийн хөгжлийн төвөөс гэрчилгээ гардуулж, бяцхан шавь нар нь ихийг сурч
мэдэхийн ерөөл дэвшүүлсэн байна.