“Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” гар зургийн уралдааны шилдэг бүтээлийг шалгаруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-18 14:12:00

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” гар зургийн уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулав.  

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын ангилалд Баяннуур сумын сургуулийн 8-р ангийн сурагч О.Халиунаа, Сайхан сумын сургуулийн 11-р ангийн сурагч С.Жамьянпүрэв, Баяннуур сумын сургуулийн 8-р ангийн сурагч Ш.Дөлгөөн нарын бүтээл шалгарчээ. Мөн бага ангийн сурагчдын ангилалд Могод сумын сургуулийн 6-р ангийн сурагч Ж.Энх-Очир, Булган сумын 3-р сургуулийн 4-р ангийн сурагч Г.Хүслэн, Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн 1-р ангийн сурагч Н.Энх-Амгалан нарын зурсан зургийг шалгаруулжээ. Шилдэг гар зургийн уралдаанд оролцож байр эзэлсэн сурагчдад Зэвсэгт хүчний ой тэмдэглэх ёслолын үйл ажиллагааны үеэр шагнал гардууллаа.

“Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” гар зургийн уралдаанд аймгийн хэмжээнд 20 гаруй бүтээл ирснийг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлжээ. 

関連ニュース