Түймрийн эрсдэл бага түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-03-19 15:53:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Ус цаг, уур орчны шинжилгээний төвийн мэдээлснээр түймрийн эрсдэл тал хээрийн зарим сумаас бусад нутагт бага байна. Гурванбулаг, Рашаант, Дашинчилэн, Баяннуур суманд хуурайшилтын зэрэг дунд, бусад суманд бага түвшинд байгааг Ус цаг уур  орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ.

Он гарсаар ой хээрийн түймрийн дуудлага ирээгүй гэж аймгийн Онцгой байдлын газар мэдээлэв. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бага зэргийн хур тунадастай байгаа нь түймрийн эрсдэлийг нэмэгдүүлээгүй байна.

関連ニュース