Мьянмарт BBC-гийн сэтгүүлч баривчлагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2021-03-19 17:18:55

БАНГКОК. /TASS/. Их Британийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн BBC корпорацын сэтгүүлч Ауна Туруг Мьянмарын цэргийнхэн нийслэл Нейпьидо хотод баривчилсан гэж “Myanmar Now” сонин мэдээлсэн байна.


Тус сонинд мэдээлж буйгаар, сэтгүүлч баривчлагдахдаа дүүргийн шүүх дээр байсан аж. Түүнтэй хамт “Mizzima” цахим хуудаст ажиллаж байсан Тан Аун гэдэг сурвалжлагчийг баривчилжээ.  


Мьянмарт цэргийн эргэлт гарснаас хойш 40 сэтгүүлч баривчлагдсан эсвэл баривчлагдах аюул заналхийлж байна гэж “Myanmar Now” сонин мэдээлсэн байна. 


関連ニュース