Х.Рухани АНУ цөмийн гэрээнд эргэн нэгдээгүй байгааг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-02 13:06:50

ТЕХРАН. /Xinhua/. Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани 2015 оны цөмийн гэрээ буюу Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөөнд АНУ эргэн нэгдээгүй байгааг шүүмжилсэн мэдэгдлийг пүрэв гарагт хийжээ.


Ираны шашны тэргүүн Аятолла Али Хаменеин хэлсэнчлэн АНУ цөмийн гэрээнд эргэн нэгдэхгүй бол Иран ч мөн адил үүрэг амлалтаа биелүүлэхгүй гэж Х.Рухани төрийн телевизээр дамжуулсан мэдэгдсэн байна. 


“Ингэх нь зөвхөн бүс нутаг төдийгүй дэлхий дахинд ашиг тусаа өгнө. Америкчууд үүнийг ойлгохгүй байна. Тэд энэхүү алтан боломжийг алдаж байна” хэмээн тэрбээр онцлон тэмдэглэжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаг захиргаа улс орноо цөмийн гэрээнээс 2018 онд гаргаж, Ираны эсрэг хориг арга хэмжээгээ чангатгасан юм.


Үүний хариуд Иран гэрээний дагуу хүлээсэн үүрэг амлалтуудаасаа няцаж буйгаа мэдэгдсэн билээ. 

関連ニュース