Халдварын тохиолдол 11-ээр нэмэгдэж, 92 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-14 14:35:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдрийн 12 цагийн байдлаар тус аймагт коронавирусний халдварын тохиолдол 11-ээр нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 92 боллоо.

Ингэснээр Мөнххаан суманд 68, Эрдэнэцагаанд нэг,  Сүхбаатарт 12, Уулбаянд 8, Баруун-Уртад 3 тохиолдол бүртгэгдээд байна.

38 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан бол одоогоор АНЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 53, Эодээнцагаан сумын ЭМТ-д нэг иргэн эмчлүүлж байна.  Эмчлүүлэгсдийн 88,8 хувь нь биеийн байдал хөнгөн байгаа аж.

Сүүлийн 24 цагт 406 иргэнээс түргэвчилсэн оношлуураар, 248 иргэнээс PCR шинжилгээг авч Дорнод аймаг руу илгээжээ.

 

 

関連ニュース