ЕХ жуулчдыг хүлээж авах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-26 13:03:44

НЬЮ-ЙОРК. /The New York Times/. Европын эмийн агентлагаас баталгаажуулсан коронавирусний вакциныг хийлгэсэн жуулчдыг бид хүлээж авна гэж Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен мэдэгдэв.

“ЕХ-нд багтдаг бүх 27 улс Европын эмийн агентлагаас зөвшөөрөл олгосон вакцинаар тариулсан хүмүүсийг хүлээн авна” хэмээн тэрбээр хэлжээ.

Аялалыг хэзээ сэргээх нь халдварын өвчний нөхцөл байдлаас шалтгаална гэдгийг ЕХ-ны төлөөлөгч цохон дурджээ. Гэсэн ч бусад вакцинаар тариулсан аялагчид хэрхэх талаарх ЕХ-ны бодлогыг Фон дер Ляйен дурдаагүй байна.

Одоогоор Европын эмийн агентлаг Америк, Германы “Pfizer”, “BioNTech”-н вакцин, Их Британи Шведийн “AstraZeneca”, Америкийн “Moderna”, “Johnson & Johnson” компаниудын вакцинуудад хэрэглэх зөвшөөрөл олгосон байна. Үүнээс гадна Оросын “Спутник V” вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхээр судалж байгаа аж. 

関連ニュース