Сүүлийн 24 цагт өвчлөл бүртгэгдээгүй ч 65 сорьцын хариу хүлээгдэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт сүүлийн 24 цагт өвчлөл нэмж
бүртгэгдээгүй ч өмнөх 65 сорьцын хариу хүлээгдсэн хэвээр байна. Нийт батлагдсан
174 тохиолдлоос эдгэрсэн 154, нас барсан нэг, АНЭ-т хэвтэн эмчлүүлж байгаа 17,
Улаанбаатар хот руу шилжүүлсэн хоёр тохиолдол байна гэж аймгийн ЭМГ-аас
мэдээллээ.
Хэвтэн эмчлүүлэгсдийн
биеийн байдлын тухайд хөнгөн 14, хүндэвтэр гурван иргэн байна. Батлагдсан тохиолдлын
ойрын 161, дам 104 харьцагчийг тодорхойлох тандалтын ажил үргэлжилж байгаа
бөгөөд сүүлийн 24 цагт сорьц тээвэрлээгүй байна.
5 дугаар сарын 6-ны байдлаар
тус аймгийн хэмжээнд дархлаажуулалтын эхний тунд 18117, хоёр дахь тунд
2924 иргэн хамрагдаад байна. Энэ нь 18-аас дээш насны нийт хүн амын 44,1 хувийг
эзэлж байгаа юм.
Дарлаажуулалтын цэгүүд 08.00-22.00 цагийн хооронд ажиллаж байгаа ч иргэдийн тэр дундаа ззалуучуудын
идэвх сул байгааг анхааруулаад, нийт иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг
уриалав.