“Хүүхдийн төмөр зам” цогцолборын ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-11 22:17:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд "УБТЗ" хувь нийлүүлсэн нийгэмлэгийн санаачилгаар “Хүүхдийн төмөр замын цогцолбор” байгуулах ажил албан ёсоор эхэллээ.

Дарханыхны төдийгүй гадна, дотны зочдын очиж үзэх дуртай, чөлөөт цагаа өнгөрүүлдэг уг цэцэрлэгт хүрээлэнд 2.5 км урттай бүтээн байгуулалтын ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлж байна. Уг бүтээн байгуулалтын ажлыг УБТЗ ХНН-ийн замын нэгдүгээр анги, барилга орон сууцны нэгдүгээр ангийн хамт олон хийж гүйцэтгэх аж.

Дархан хот байгуулагдсаны түүхт 60 жилийн ирэх 7 дугаар сард тохионо. Бүтээн байгуулалтын ажлыг ойн өмнө хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгээр эхлүүлжээ. Хүүхэд, багачуудад зориулсан уг ажлыг байгуулахаар өнгөрсөн есдүгээр сард Дархан-Уул аймгийн Засаг дарга, “УБТЗ” ХНН-ийн даргатай хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Цар тахлын улмаас хойшлогдсоор ийнхүү эхэлж байна.

 

関連ニュース