Оюутан цэргүүд цэргийн мэргэжилд суралцаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДХовд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн сургуулийн төвд “Оюутан-цэрэг” хөтөлбөрийн “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалтын нээлтийн ажиллагаа энэ оны 06 дугаар сарын 15-ны өдөр болж өнгөрлөө.
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт баруун таван аймгийн нийт 150 оюутан хамрагдан 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс эхлэн 05 сарын 30-ыг хүртэлх хугацаанд тус тусын сургууль дээрээ “Цэргийн ерөнхий бэлтгэл” сургалтыг зохион байгуулан явуулсан юм.
Энэ үеэр ЗХ-ний 123 дугаар ангийнхан зэвсэглэл, техникийн үзэсгэлэн, төрөл бүрийн үзүүлэх хичээлүүдийг зохион байгуулж явууллаа.
"Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт нь 560 цагийн хоёр сарын хугацаатай явагдах ба ирэх 08 дугаар сарын 15-нд эх орондоо үнэнчийн баталгаа болох эр цэргийн тангаргаа өргөөд албаа дуусгах юм.
Нээлтийн ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, ЗХ-ний 123 дугаар ангийн захирагч хурандаа Б.Галбадрах, Ховд аймгийн цэргийн штабын дарга хурандаа А.Эрдэнэчулуун, Говь-Алтай аймгийн ЦШ-ын дарга хурандаа М.Батсуурь, Увс аймгийн ЦШ-ын дарга хурандаа Ц.Баатар-Эрдэнэ, Баян-Өлгий аймгийн ЦШ-ын дарга хурандаа Г.Лхагвасүрэн, Завхан аймгийн ЦШ-ын дарга дэд хурандаа Г.Нэмэхбаяр, ХИС-ийн захирал Алтанбагана, ЗХ-ий 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, эцэг эхийн төлөөлөл оролцлоо.
А.Бямбасүрэн