Дархлаажуулалтад хамрагдаагүй 12 мянган хүн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-05-19 17:34:22

Увс /МОНЦАМЭ/. Тус аймагт 18-аас дээш насны 52 мянга гаруй хүн байгаагийн 36 мянга нь одоогоор коронавирусний эсрэг дархлаажуулалтын 1 дүгээр тундаа хамрагдаад байна.

Харин хоёр мянган хүн туйлын эсрэг заалттай, хоёр мянган хүн бусад газар яваа аж. Гэтэл дархлаажуулалтанд хамрагдаагүй 12 мянган хүнээс сүүлийн 24 цагт аймгийн хэмжээнд ердөө 284 хүн л 1-р тундаа иржээ. Вакцины дараагаар Улаанбаатар хотоос болон бусад аймаг, сумдаас амарч, аялсан хүмүүс ихээр ирэх тул цар тахлын хүндрэл үүсэхээс өрсөж өдөртөө хамгийн багадаа 3000 хүнийг  дархлаажуулалтад хамруулах ёстой байна. Ингэж хамрагдаж чадахгүй бол вакцинжуулалтын дараах Увсыг зорьж ирэх хүмүүсийн урсгалыг дагаад цар тахлыг зогсоож чадахгүйд хүрэх аж.

Увс аймагт өнөөдрийн байдлаар 29 байнгын болон түр дархлаажуулалтын цэгт эрүүл мэнд, цагдаа, онцгой зэрэг байгууллагын 300 гаруй  ажилтан болон багийн Засаг дарга, нийгмийн ажилтан үндсэн ажлынхаа хажуугаар цаг наргүй ажиллаж байна.

 

関連ニュース