Ажилчид нь вакцины бүрэн тунд хамрагдсан бол үйл ажиллагаа явуулж болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комиссын
хурлын шийдвэрээр ажилчид нь вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон бол
зоогийн газар болон фитнесс клуб, спорт төвүүдийг үйл ажиллагаагаа хэвийн
явуулахыг зөвшөөрлөө.
Бүх ажилчдаа вакцинд бүрэн хамрагдсан гэдгийг нотлох
бичиг баримт, үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхлэх албан хүсэлтийн хамтаар
аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гаргана. Улмаар зөвшөөрсөн тохиолдолд
заалныхаа 50 хувьд үйлчлүүлэгч хүлээн авах юм. Үйлчлүүлэгч нь мөн вакцины бүрэн тунд хамрагдсан байх шаардлагатай.
Мөн үйлчлүүлэгч болоод ажилчдыг халдвар хамгааллын дэглэм
сайн баримтлуулж, байр савны ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх ёстойг
анхаарууллаа.