Улсын аварга малчдын шагналыг гардуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-22 14:06:13

Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2020 онд тус аймгаас шинээр Монгол Улсын аварга, хошой аварга малчны болзлыг хангасан малчдын шагналыг хотонд нь очиж гардуулан өгч байна. Шагналыг Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн ИТХ-ын дарга Д.Хосбаяр нар гардуулж яваа аж.

Өнгөрсөн онд Сүхбаатар аймгаас Монгол Улсын аварга малчин найм, хошой аварга малчин нэг тодорсон билээ. Аварга малчдын шагналыг 5 дугаар сарын 21-23-ны хооронд гардуулна.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан шагнал гардуулах багийг цомхон зохион байгуулжээ. 

関連ニュース