Зэрэг суманд сарлаг ихэрлэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-27 20:56:55

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багийн малчин Г.Цогтдэлгэрийн хотонд тавдугаар сарын 23-нд сарлагийн ихэр тугал гарчээ.

Малчин Г.Цогтдэлгэрийнх Бургасан багийн нутаг, баруун хаяа “Шалын зоо” гэх газар зусч байна.

Эднийх нийт 389 толгой малтай. Үүний 50 гаруй нь сарлаг аж.

Одоогоос зургаан жилийн өмнө тус малчны хотонд сарлаг ихэрлэж байсан байна. 

関連ニュース