ХОВД: Нэгдүгээр ангид 2100 гаруй хүүхэд элсэн орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-01 14:01:29

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургуульд 22920 сурагч суралцана. Үүнээс 2116 нь нэгдүгээр ангид элсэн орлоо.  


Онцлоход, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн багш, ажилтан, суралцагчдын тоо өмнөх оноос 1.01-1.05 хувиар нэмэгджээ. 


Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 1900 гаруй хүн ажиллаж байгаагаас 1078 нь багш юм. Мөн төр, хувийн хэвшлийн 38 цэцэрлэг 900 гаруй багш, ажилтантай бөгөөд энэ хичээлийн жилд 7600 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгоно. 


Ховд аймгийн боловсролын салбарынхан суралцагч бүрийн бүтээлч сэтгэлгээ, бие даан суралцах чадварыг хөгжүүлэх, суралцагчдын мэдлэг, чадвар, төлөвшилд бодит ахиц гаргах, сургалтын үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг сайжруулах зорилго дэвшүүлж, өнөөдөр шинэ хичээлийн жилийн нээлтээ хийв.   


Тус аймгийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон их сургууль, коллеж, насан туршийн боловсролын төв 33700 гаруй суралцагч, 4600 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. 


関連ニュース