Ховд аймагт халдварын есөн тохиолдол шинээр бүртгэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 9-ээр нэмэгдэж, нийт 259 боллоо.
Өөрөөр хэлбэл, сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 254 сорьцод
PCR шинжилгээ хийжээ. Үүнээс 85 сорьцод Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн вируслогийн
салбар лаборатори,
169 сорьцод Зоонозын өвчин
судлалын төвийн явуулын баг шинжилгээ хийсэн байна.
Тодруулбал, Улаанбаатар
хотоос Ховд аймгийн Булган
сум чиглэлд ирсэн 18 зорчигчтой нийтийн тээврийн хэрэгсэл (автобус)-ийн жолооч, мөн Улаанбаатар хотоос аймгийн төв буюу Жаргалант сум чиглэлд
ирж байсан нэг гэр бүлийн хоёр иргэнээс тус тус халдвар илэрчээ.
Үүнээс гадна
Улаанбаатар хот руу эмчилгээнд явах зорилгоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хандаж, сайн дураараа шинжилгээ өгсөн Буянт
сумын нэг иргэнээс коронавирусний халдвар илэрлээ. Түүний ойрын хавьтлын 22
иргэнийг тусгаарлан шинжилгээ авахад таван иргэнээс мөн халдвар илэрсэн байна.
Мэргэжлийн
байгууллагууд шуурхай хариу арга хэмжээ авч, ойрын хавтлын бүх иргэдийг
тусгаарлалтад авч, тандалт судалгаа хийж байна.
“Тусгаарлах эмнэлэг”-т
тавдугаар сарын 28-ны өдрийн байдлаар таван иргэн хэвтэн эмчлүүлж байна.
Тэдгээрээс нэг иргэний биеийн
байдал маш хүнд, бусад нь хөнгөн байна. Шинээр нэмэгдсэн халдвартай иргэдийг
өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг” рүү тээвэрлэнэ.
Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 83,
тусгаарлан ажиглах байранд 45 иргэн байна.
Халдварын тохиолдол шинээр
бүртгэгдсэн
учраас гэрийн тусгаарлалт, гэрийн ажиглалтад авах иргэдийн тоог нарийвчлан
судалж буй.