Халдвар авсан иргэдээс 192 нь бүрэн эдгэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-05-31 16:56:46

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт энэ сарын 28, 31-ний өдрүүдэд коронавирусний халдварын тохиолдол 25-аар нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 236 боллоо. Сүүлийн тохиолдлууд нь бүгд Онгон суманд илэрч байгаа бөгөөд халдвар бусад суманд дахин тархах эрсдэл өндөр байгааг хэллээ.

Тодруулбал, Түмэнцогт суманд нэг иргэний түргэвчилсэн шинжилгээ эерэг гарсан бөгөөд ойрын харьцагч болох гэр бүлийн гишүүдээс мөн шинжилгээ авч, баталгаажуулахаар ХӨСҮТ-рүү илгээжээ. Одоогоор 61 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.

Аймгийн хэмжээнд халдвар авсан нийт иргэдээс 192 нь бүрэн эдгэрсэн. АНЭ-т одоо 41 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Батлагдсан тохиолдлуудын ойрын 248, дам 217 иргэн байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 

関連ニュース